Монгол улсын Соёл, урлагийн ажилтны баярын хүрээнд зохиогдсон “Монгол шагайн харваа” тэмцээнийг Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулга, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга хамтран Офицеруудын ордонд амжилттай зохион байгууллаа.
2 өдөр үргэлжилсэн тэмцээний шилдэгүүд өнөөдөр тодорч, Багийн харвааны төрөлд 6 баг өрсөлдсөнөөс Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын баг Тэргүүн байр, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын баг Дэд байр, Үндэсний дуу бүжгийн Эрдмийн чуулгын баг Гуравдугаар байрыг тус тус эзэллээ. Цуваа харвааны төрөлд ҮДБЭЧ-ын хөгжимчин Т.Бадамсэрээжид Тэргүүн байр, “Улаанбаатар” чуулгын хөгжимчин Б.Бат-Өрнөх Дэд байр, “Түмэн эх” чуулгын дуучин Т.Баянжаргал Гутгаар байр тус тус эзэллээ.
Шагнал гардуулах ёслолд Монгол улсын “Үлэмж мэргэн”, Соёлын гавьяат зүтгэлтэн, бэлтгэл хурандаа Баярмагнай, ҮДБЭЧ-ийн хөгжимчин Жүрмэд, ЦДБЭЧ-ын удирдлагууд оролцлоо.

