Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцан тариаланчидтай уулзлаа.
Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн ногооны талбайд болсон уулзалтад нутгийн иргэд, ногоочид оролцон санал бодлоо солилцов. Тэд ногоогоо нийслэлд хүргэж нэг кг-ийг нь 200 төгрөгөөр ченжүүдэд өгдөг, үнэ хямдарснаас хавар, зуны их ажил нь үр дүнгээ өгдөггүй, хүн хүчний боломжоос шалтгаалж хотод болдог яармаг худалдаанд оролцож чаддаггүйгээ ярилаа. Мөн зээлийн хүү өндөр байгааг дурдаж байв.
“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгоно. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Итгэлийн зээл” олгож, үйлдвэрлэл эрхлэх бололцоогоор хангах зорилт туссан. Үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо худалдан авч хэрэглэж байхыг иргэддээ уриална” гэж Ерөнхий сайд хэллээ.
Ногоочдын хувьд ганцхан намрын улиралд бус бүтэн жилийн турш төмс, хүнсний ногоогоо борлуулдаг байвал амьдрал ахуйд нь дэмтэй. Энэ нь ногооны төвлөрсөн зоорьтой болох ёстой гэсэн үг. Иймээс “Итгэлийн зээл” олгох чиглэлд Засгийн газар анхаарна. Энэ зээлээр үрийн аж ахуй байгуулж, шинэ сортын үрийн ногоо тариалж, импортын төмс, хүнсний ногоотой үнэ, чанараар өрсөлдөх ёстой гэдгийг хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
