Өнөөдөр Сүхбаатар, Налайх дүүрэгт цахилгаан хязгаарлана

2016 оны 09-р сарын 16 өдөр, 11 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр Сүхбаатар, Налайх дүүргийн цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул хэрэглэгч та бүхэн цахилгааны хэрэглээгээ түр хязгаарлана уу.
Сүхбаатар дүүрэгт 10:30 – 17:30 цагийн хооронд 19-р хороо, Гоодойн зуслан орчим
Налайх дүүрэгт 09:30 – 21:00 цагийн хооронд 6-р хороо Тэрэлжийн ТИС полигон, Уран байгал, Баян хад, Байгалийн нууц, Гарьд тур, Гүрү трэйвл, Эрдэс Холдинг, Вин Вин констракшн, Болор импекс ХХК-ууд, Горхийн баруун салаа, Өгөөмөр орчмоор цахилгаан хязгаарлана гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх