БНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болов.
Солонгосын мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр энэ удаагийн газар хөдлөлт нь 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон тус улсын түүхэнд анх удаа хамгийн хүчтэйд тооцогдсон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн үзэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Сөүл дэх манай улсын ЭСЯ-ны мэдээлснээр газар хөдлөлтийн голомтод оршиж буй Кёнжү хотод оршин суудаг манай улсын 110 иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл байхгүй болно гэж Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээллээ.
БНСУ-ын Умард Кёнсан мужид 3.5 баллын хүчтэй газар хөдөлжээ
2016 оны 09-р сарын 22 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
