Монгол улсад харвони эм өнгөрсөн оны нэгдүгээр сараас эмчилгээнд хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаж үр дүн нь 99 хувьтай байгаа гэсэн судалгаа бий.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Гилеад Сайнс компаний Ази Номхон Далайн бүс хариуцсан захирал Бен Камарк уулзаж, Шинэ Засгийн Газрын мөрийн хөтөлбөр дэх “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжиж ХАРВОНИ эмийн үнийг бууруулах талаар ярилцлаа. Тус ярилцлагын үр дүнд 400 ам.доллараар худалдаалагдаж байсан ХАРВОНИ эмийг 300 ам.доллар болгон бууруулж чадлаа. Өөрөөр хэлбэл 3 сарын курс эмчилгээ 900 ам.доллар болж байгаа юм. ХАРВОНИ эмийн үнэ ингэж буурснаар эмийн хүртээмж нэмэгдэхээс гадна Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн ерөнхий нэршлийн эмүүдийн үнэ ч дагаад буурах боломж бүрдэж байгаа юм.
АНУ-ын Гилеад Сайнс компаний өвчлөл өндөр, бага орлоготой улсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлдэг “Хүртээмж” хөтөлбөр манай улсад хэрэгжихээр болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийг устгах үйлчилгээтэй, өндөр хөгжилтэй улс оронд гурван сарын эмчилгээ нь 94000 ам.доллараар худалдаалагддаг ХАРВОНИ эмийг манай улсад нэг сарын хэрэглээг 400 ам.доллар буюу 3 сарын эмчилгээг 1200 ам.долларын үнэтэйгээр өвчтөнд хүргэж байсан билээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
