Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймгийн Халх гол суманд ажиллах үеэрээ “Алтай” группийн тэжээлийн үйлдвэрийн нээлтэд оролцлоо. 100 мянган тонн тэжээл үйлдвэрлэх энэ үйлдвэр манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй Зүүн Хойд Азийн хэрэглээний 40-50 хувийг хангах бүрэн боломжтой. Малын тэжээлд ордог улаанбуудай, рапс, царгас зэргийг 20 гаруй мянган га-д тариалжээ. Энэ жил гэхэд л анх удаа 6000 га-д царгас тариалсан нь гантай жил хэдий ч маш сайн ургасан байна.
“Ирэх долоо хоногоос эхний бүтээгдэхүүнээ гаргах бөгөөд зах зээл, захиалга хангалттай. Жилд гурван удаа ургацаа хураана. Ийм үйлдвэр дахин хоёроос гурвыг барих боломжтой. Бүрэн автомат, европ технологитой энэ үйлдвэр ашиглалтад орсноор 120 гаруй хүн ажлын байртай болсон” гэж “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ танилцууллаа.
“Түймэрт шатаачихдаг өвсөө бид тэжээл болгож экспортод гаргах боломжтой. Энэ тэжээлийн үйлдвэр эхнийх нь. Цаашид олон үйлдвэр байгуулна. Хөрөнгө оруулагч нар Засгийн газрын дэмжлэгтэйгээр Халхголд ирж ажиллах болно” гэж Ерөнхий сайд хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
