Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.26/ Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сю-г хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ноён Элхаж Эс Сю-тэй уулзаж байгаадаа баяртай байна гээд байгалийн гамшиг, гэнэтийн осол, аюул болсон дэлхийн өнцөг булан бүрт хүмүүнлэгийн тусламжийг хамгийн түрүүнд хүргэж, хүний амь нас, эрүүл мэнд, амьжиргааг хамгаалж байдаг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо нь МУЗН-ийг дэмжин ажиллаж байгаа нь цаашид үйл ажиллагааны цар хүрээг нь нэмэгдүүлэх олон боломж нээж өгч байгааг тэмдэглэн хэллээ.
Монгол Улсын хүн амын тодорхой хувийн амьжиргааны эх үүсвэр нь мал аж ахуй болон газар тариалан байдаг онцлогтойг Улсын Их Хурлын дарга онцлон хэллээ. Тэрээр “2009 онд Монгол Улсад сүүлийн 40 жил тохиож байгаагүй зуд болж, 30.000 гаруй өрхөд ядуурал нүүрлэж байв. Энэ үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудад хандан, хамтарч ажилласан юм. Тухайн үед НҮБ-ын зүгээс “Монголын зуд” гэдэг ойлголтыг тус байгууллагын үйл ажиллагааны үгсийн санд тусган, онцгойлон анхаарч байх шаардлагатай юм байна хэмээн онцолж байсан” хэмээн дурдав. Монгол орны хувьд зуны цагт ган, өвлийн улиралд зуд тохиох жил байдаг бөгөөд байгалийн эдгээр гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт өртсөн ард иргэдийн амьжиргааг дэмжихэд Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо анхаарлаа хандуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлж ирсэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж буйгаа илэрхийлсэн юм.
МУЗН нь төр, засагтайгаа ихээхэн өндөр үр дүнтэй хамтарч ажилладаг болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглээд энэ сайн туршлагыг бусад оронд танилцуулан, сурталчлах тал дээр ноён Элхаж Эс Сю-г анхаарал хандуулна хэмээн найдаж байна гэв. Түүнчлэн УИХ-аас Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж, тус нийгэмлэгийн статусыг Үндэсний хүмүүнлэгийн байгууллага болгон өөрчилж, төрдөө нэмэлт хүч болж хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах чиг үүргийг нь хуульчилсан болохыг танилцуулсан юм.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сю, УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. МУЗН нь бүс нутгийнхаа хэмжээнд жишиг болсон байгууллага болохыг тэрээр тэмдэглээд “МУЗН нь эрх зүйн байдлаа өөрчилсөн явдал нь бусад орны хувьд үлгэр дуурайл болсон үйл явдал байв. Түүнчлэн төр засагтайгаа өндөр үр дүнтэй хамтран ажиллахын зэрэгцээ олон улсын хэмжээнд хариуцлагатай, итгэл даах үзүүлэлтээрээ тэргүүлдэг. Энэ удаа Улаанбаатар хотноо болж буй Олон улсын түншлэл уулзалтад Их Британи, Япон, Катар, Турк зэрэг олон орны төлөөлөгчид оролцож байгаа нь МУЗН-ийн үйл ажиллагааг дэлхийн улс орнууд өндрөөр үнэлэн, хамтран ажиллах сонирхолтой байгаагийн илрэл хэмээн үзэж байна” гэв. Мөн Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо ч бүх шатандаа МУЗН-тэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжсээр байх болно гэдгийг ноён Элхаж Эс Сю илэрхийлсэн юм.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Н.Энхболд болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
