Сэтгүүлчид Хөх хотын нисэх онгоцны буудалтай танилцлаа

2016 оны 09-р сарын 28 өдөр, 17 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол, Хятадын сурвалжлагын баг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Бай Тай” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа. Тус буудал нь өдөрт дунджаар 1700-аад зорчигчдод үйлчилдэг, бүх үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлжээ.

Тухайлбал, гаалийн алба нэг зорчигчийн ачаа тээшийг 30-хан секундэд шалгадаг талаараа сэтгүүлчдэд ярьсан байна.Одоогоор Хөххот-Улаанбаатар хооронд 7 хоногт 3-4 онгоц нисч байгаа гэнэ. Монголчууд ихэвчлэн зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү юань авч зорчих зөрчил гаргадаг байсан нь арилсан гэж гаалийн алба нь мэдээлжээ.

Оны эхний найман сард Хөххотын “Бай Тай” онгоцны буудлаар 15 мянган зорчигч үйлчлүүлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх