Ахмадын баярыг угтан НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын тамгын Газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэлд ажиллаж амьдарч буй ахмад настнуудын төлөөлөл болгон 1400 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Баянгол дүүргийн ахмад настан н.Чуулган, Чингэлтэй дүүргийн ахмад настан н.Дариймаа нар Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр шагнууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ахмадууддаа хандаж “Нийслэл, дүүргүүдийн, төр захиргааны байгууллагуудаас ахмад настанаа хайрлан, хүндэтгэж, аялан энэрч, эрхэмлэн дээдлэх нь төрийн бодлогын анхаарлын төвд байвал зохих амин чухал асуудлуудын нэг. Настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны олон талт тусламж үйлчилгээний цогц асуудлуудыг, төрийн бодлогоос хөндийрүүлж, алсаас харж, тандах байдлаар дайвар асуудал мэт хандаж огтхон ч болохгүй. Энэ талаар Нийслэл, дүүргийн, төр захиргааны байгууллага, агентлагууд, аж ахуй нэгжүүд тэдгээрийн удирдлагууд онцлон анхаарч, ажиллах хэрэгтэй. Цаашид ахмад настны хөгжил хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах талаар төр, засгаас гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллана” гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд 106 мянган гаруй ахмад настан байдаг юм байна.
Нийслэлийн ахмад настнуудад хотын дарга хүндэтгэл үзүүллээ
2016 оны 09-р сарын 28 өдөр, 18 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
