• Монгол Улсын иргэд Сингапурт 30 хүртэл хоног визгүй зорчих эрхтэй бөгөөд энэ хугацааг хэтрүүлэхгүй байх,
• Сингапурын хилийн шалган нэвтрүүлэх боомтын мэдүүлгийн хуудас дээр өөрийн аялалын зорилго, байх хугацаа, зочид буудал болон байрлах хаяг зэргийг дэлгэрэнгүй бичиж, танд өгөх хувийг буцаж хилээр гарах хүртлээ үрэгдүүлж болохгүй,
• Сингапурт аялахдаа доод тал нь 1000 сингапур доллар биедээ бэлнээр авч явах, харин 20,000-аас дээш сингапур доллар эсхүл түүнтэй тэнцэх валют бэлнээр биедээ авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх, хэрэв мэдүүлээгүй тохиолдолд мөнгийг хурааж авах журамтай болохыг анхаарах,
• Сингапурын гааль, татварын газрын зөвшөөрөлгүйгээр эмчилгээний зориулалттайгаас бусад төрлийн бохь, зажилдаг тамхи болон электрон тамхи, гар бууны хэлбэртэй тамхины асаагуур, сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэл болон мансууруулах бодис, нэн ховордсон биологийн төрөл зүйл болон тэдгээрээс гаргаж авсан бүтээгдэхүүн, салют эсхүл тэсэрч дэлбэрэх бодис, садар самуун бүхий сонин сэтгүүл, бичлэг, диск, зохиогчийн эрхийг зөрчиж хуулбарласан сонин сэтгүүл, бичлэг, тус улсын бодлого зарчмаас тэрсэлсэн болон өдөөн хатгасан материал, мэдээлэл, эмчийн жоргүй эм, бэлдмэл, тан, шүдэнз, баллонтой шүршигч, химийн бодис, цэвэрлэгээний шингэн, керосин, хий, будаг, түүнийг шингэрүүлэгч, үнэт эдлэл, үслэг эдлэл, зоос маркны цуглуулга зэргийг хилээр авч орохыг хатуу хориглодог болохыг анхаарах,
• Мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэх, худалдах, ашиглахыг хатуу хориглодог бөгөөд цаазаар авах хүртэлх ялыг оноодог тул та анхаарал болгоомжтой байж, бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах,
• Сингапурт согтуурсан болон мансуурсан этгээд олон нийтийн газар биеэ зөв бус авч явах тохиолдолд 6 сар хүртэл хугацаатай ял эдлэх, 1000 хүртэл сингапур долларын торгууль төлөх эсхүл хуулийн энэ 2 заалтыг зэрэг оногдуулдаг болохыг анхаарах,
• Хэрэв Сингапурт өмнө нь хэрэг зөрчил гаргаж цагдаад бүртгүүлж байсан бол http://www.ica.gov.sg/page.aspx?pageid=362 цахим хаягаар орж, тус улсад нэвтрэх зөвшөөрлийг урьдчилан авах шаардлагатай зэрэг болно.
ГХЯ-ны Консулын газар
2016 оны 9 дүгээр сарын 30
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
