Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Туркийн Хууль зүйн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг С.Бямбацогт сайд ярианыхаа эхэнд онцоллоо.
Үүний нэг илрэл нь Туркийн Хууль зүйн яамтай хамтын ажиллагааны протоколд 2000 онд гарын үсэг зурсан явдал юм. Туркийн Хууль зүйн сайдын урилгаар аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд болох Олон улсын эрх зүйн дээд хэмжээний уулзалтад ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан оролцохоор төлөвлөж буйг С.Бямбацогт сайд энэ үеэр дуулгалаа.
Туркийн Элчин сайд Мурат Карагөзийн бүрэн эрхийн хугацаа дуусч удахгүй нутаг буцах гэж байгаагаа хэлэв. Тиймээс “ХЗДХ-ийн сайд С.Бямбацогттой уулзаж, эдийн засаг, хууль эрх зүйн чиглэлээр нээлттэй ярилцах боломж олгосонд талархаж байна” гэсэн юм.
Хоёр орны хууль сахиулах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун явдгаа Элчин сайд Мурат Карагөз илэрхийлж байлаа. Өнөөдрийн байдлаар Турк улсад 3000 гаруй монголчууд амьдардаг. Тэдний дунд 130 гэр бүл, 900 гаруй их, дээд сургуулийн оюутнууд суралцдаг. Эдгээр оюутнуудын тал нь Туркийн Засгийн газрын тэтгэлгээр сурдаг байна.
Харин Монгол Улсад Туркийн 270 гаруй иргэн амьдардаг. Одоогийн байдлаар нэг ч туркийн иргэн хэрэг зөрчилд холбогдоогүй байгааг Элчин сайд Мурат Карагөз онцоллоо.
С.Бямбацогт сайд Монголд хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа явуулахад учирч байгаа бэрхшээл байгаа эсэхийг тодруулав. Элчин сайд Мурат Карагөз хэлэхдээ “Турк болон гаднын хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлд С.Бямбацогт сайд анхаарал хандуулж байгаад баяртай байна.
Хөдөө, аж ахуй болон дэд бүтцийн чиглэлд Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, ажилласан зарим компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа хүндрэлтэй асуудал бий” гэлээ. Уулзалтын үеэр Элчин сайд Мурат Карагөз Туркийн Дотоод хэргийн сайдын захидлыг ХЗДХ-ийн сайдад гардуулсан юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Туркийн Хууль зүй болон Дотоод хэргийн сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
