Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 10-р сарын 07 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 10 сарын 7. Баасан(Сугар) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 6. онгоц-18 од, хар нохой, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-18:19.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүний үс засуулахад зүс, царай сайжрах сайн. Гэвч нохой, гахай, бар, туулай, луу жилтнээ цээртэй.
-Ноёд, хаадын сүлд гараг. Морь, нохой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, хувцас өмсөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хөлсний ажилчин авах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, эд, мал гадагш өгөхөд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх