Гавьяат тамирчин Д.Сумьяа дэлхийн чансааг тэргүүлж байна

2016 оны 10-р сарын 07 өдөр, 15 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчилсэн чансааг гаргалаа. Зуны олимпийн наадмын дараа гарч байгаа чансаа учраас багагүй өөрчлөлт орсон юм. Шинэчилсэн чансаа гарсны дараа манай хоёр бөх дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.  Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин  Дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлсээр байна. Харин 57 кг-д Гавьяат тамирчин Д.Сумъяа олимпийн наадмаас мөнгөн медаль авсан учир оноогоо улам ахиулж, дэлхийн чансааны тэргүүнд эрэмблэгджээ. Эрэгтэйчүүдээс 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёр, Д.Алтансүх дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Эмэгтэйчүүд

48 кг
1. М.Уранцэцэг 2705 /Монгол/
2. Паула Парета 2540 /Аргентин/
3. Г.Отгонцэцэг 2202 /Казахстан/

57 кг
1. Д.Сумъяа 3550 /Монгол/
2. Ким Жан Ди 2349 /Өмнөд Солонгос/
3. Рафаэль Сильва 2253 /Бразил/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх