БСШУС-ын сайд Ж.Батсуурь 10 сарын 07-10-ны өдрүүдэд Говьсүмбэр Дорноговь аймагт ажиллалаа.
Томилолтын үеэр салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж засгийн газрын үйл ажиллагааг танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд, орон нутагт салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг сонсож танилцсан юм. Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төв, биеийн тамир спортын газар, боловсролын газар, музей, спорт цогцолбор, хүүхдийн ордон зэрэг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар зочилж тэдний үйл ажиллагаа барилга байгууламжтай биечлэн танилцлаа. БСШУСЯ-д харьяалалтай асуудлын нэг хэсэг нь сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцолбор, музей, номын сан гээд барилга байгууламжийн засвар шинэчлэл хийх, шинээр барьж байгуулах шаардлага үүсчээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвөөс төсөвлөсөн хөрөнгийг тэнцүү хуваарилахаас гадна олон улсын зээл тусламжийн аргаар шийдвэрлэхээ салбарын сайд онцлов. Учир нь нэг суманд 10 барилга байгаа гэж тооцоход 7 нь сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал гээд салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг учир засвар хийх, шинээр барих зэрэгт зарцуулахад төсвийн мөнгө хүрэлцэхгүй гэдгийг учирлаж байлаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байгууллагынхаа хашаанд гэр цэцэрлэг ажиллуулж байна
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5-р цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүрээнд хүүхдүүдээ бүртгэн авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ч цэцэрлэгийн багтаамжаас шалтгаалан хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж чадаагүй байна. Тиймээс байгууллагынхаа хажууд 2 гэр барин хүүхэд элсүүлжээ. Цэцэрлэгийн эрхлэгч нь аавынхаа гэрийг авчран барьж энэ үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Харин салбарын сайд БСШУЯ-аас тэдэнд үйл ажиллагаагаа явуулахад нь зориулсан цэцэрлэгийн зориулалт бүхий гэр олгохоор боллоо.
Зарим сургууль, соёлын төвд их засвар хийх, шинээр барих шаардлага үүсчээ
Дорноговь, Говьсүмбэр аймгийн хэмжээнд он удаан жил болсон 40-50 жилийн настай сургуулийн барилга, соёлын төв, театрын барилга байна. Тэдгээрт жил бүр урсгал засвар хийгддэг ч хуучирч муудсан хана, дээвэр, шал зэргийг бүрэн засварлаж чаддаггүй учир зарим байгууллагын дээврээс дусаал гоождог, шал нь цөмөрсөн, хана нь цуурч мөөгөнцөрдсөн гээд асуудлууд байгааг байгууллага дарга, захиралууд нь учирлаж байв. Харин салбарын сайдын зүгээс ийм асуудалтай сургууль, цэцэрлэгүүд улсын хэмжээнд аймаг, сум, дүүрэг, хороо бүрт байгаа учир төсвийг үр ашигтай тэнцвэртэй хуваарилж дээрээс нь олон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө босгож шийдвэрлэх арга зам хайна гэдгийг онцоллоо.
Говийн хүүхдүүд уснаас “айдаг” гэдэг яриа ард хоцорчээ
Говьсүмбэр, Дорноговь аймагт станрдын дагуу баригдсан усан спорт сургалтын төв бий. Тус төвөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуваарийн дагуу үйлчлүүлж, суралцдаг. Мөн тэдгээр хүүхдүүдээс усанд сэлэх чадвартай сурагчдыг сонгон бэлтгэж улсын хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд оролцуулж амжилт гаргадаг байна. Тус төв нь чийрэгжүүлэлтийн өрөө, бассейн, саунтай. Ажилтан албан хаагчид чөлөөт цагаараа үйлчлүүлэх боломжтой. Тэдний үйлчлүүлсэн зардлаар зарлагаа нөхөх байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
