Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар аравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцлээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн бөгөөд 23 нь эцсийн шатанд тунаж үлдэн, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдлээ.
Хуралдаанаар сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэдийн дүнг хүн тус бүрээр хэлэлцээд, тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар, Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар, Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар, Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар, Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар, О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар, Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар, Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар, Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар тус тус нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар, М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлэхээр тогтов.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
