Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Мэргэжлийн хяналтын тогтолцоонд зарим өөрчлөлт хийх шаардлага ажиглагдаж байгаа. Жишээлбэл, “Байгаль орчин болон мал эмнэлгийн хяналт”-ыг бодлого тодорхойлогч байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Мөн Улаанбаатар хотын хувьд нэг өглөө босоод ирэхэд барилга баригддаг, зам сэтэлдэг, зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулдаг зэрэг зөрчлүүд гарсаар байна. Тиймээс Улаанбаатар хотыг эзэнтэй байлгах, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулахад гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол мэргэжлийн хяналтын байцаагч нар юм. Иргэдийн зүгээс мэргэжлийн хяналтын газрын байцаагч нартай холбогдолтой гомдол, санал ч тасардаггүй. Тиймээс энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ. Өнөөдрийн уулзалтаар Мэргэжлийн хяналтын газрын бүтэц, зохион байгуулалт, цаашид хэрхэн ажиллах, албан үүргээ биелүүлж байхад тулгарч буй саад, бэрхшээлийг хэрхэн арилгах талаар санал бодлоо солилцсон юм гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар
2016 оны 10-р сарын 13 өдөр, 17 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
