Би өөрийн хийж байгаа ажлаа уучлалаар эхлүүлж байна

2016 оны 10-р сарын 18 өдөр, 12 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өдийгөөс 22 жилийн өмнө согтуугаар машин барьж намайг осолд оруулж насаар минь тэргэнцэрт суулгасан С.Энхтүвшин гэж залууг би уучлахаар шийдлээ. Балга архины цаана бүхэл бүтэн хүний амьрал дээсэн дөрөөн дээр байдаг юм шүү гэдгийг амьдарлаараа үзэж явна. Жолооч нараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард бүү суугаарай. Түүнээс болж өчнөөн үр хүүхэд өнчирч, эцэг эх уйлж, өчнөөн хүн насаараа хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэлийн шаналанд орох вэ? гэдгийг ухамсарлаж бодоорой!!!!! мөн түүнээс болж хэдэн хүн бие биенээ насаар нь үзэн ядах билээ. Би ийм л нөхцөлд 22 жил бусдын тусламжтайгаар амьдарч ажиллаж ирлээ. Гэхдээ энэ мөчөөс эхлэн би гомдож шаналахгүй ээ. Хүнийг уучлана гэдэг бол хамгийн том сэтгэлийн тайтгарал юм уу даа. Хүн бүхэн бие биенээ уучилж сайхан сэтгэлээр хандвал бид эв нэгдэлтэй байна. Би өөрийн хийж байгаа энэ ажлаа уучлалаар эхлүүлж байна. Бусдын адил босоод явж чадахгүй болохоор сэтгэл дотроо их л бухимддаг байсан гэхдээ би бусдын адил хорвоогийн гэрэл сүүдрийг мэдэрч амьдарсаар л байна. Амьд байгаа минь, амьсгалж байгаа минь, сэтгэн бодож байгаа минь, ажиллаж байгаа минь миний аз жаргал юм. Амьдрал сайхан шүү дээ…

Бүгдээрээ бие биенээ уучилж эв нэгдэлтэй байцгаая гэж уриалж энэхүү ажлаа эхлүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байнаа.
“ЦААСАН ШУВУУ” төсөл Г.Бадамцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх