Өнөөдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл”-ийг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индекс, эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Ягаанцэцэг, Хан-уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бааст, ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвийн захирал Ц.Зууннаст, Монгол дахь Солонгос төрийн бус байгууллагуудын зохицуулагч Чо Жонг Мин болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. Дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн тус төслийг Нийслэлийн эрүүл мэндийн газар болон WITH төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэл үйлчилгээг олон улсын стандартын дагуу явуулах, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд тохирсон хоол хүнсийг бэлтгэн нийлүүлэх, өвчтөний хоол шим тэжээлийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тус төслийг 2013 оны 12 сараас эхлүүлэн хэрэгжүүлжээ. Энэ төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоог бүрэн шинэчлэн засварлаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, хоол зөөх лифт, хоол зөөх хонгилыг засварлан, тасаг бүрт хоол түгээх өрөөг байгуулсан байна. Үүнээс гадна хоол шим тэжээлийн зөвөлгөө өгдөг кабинеттай болжээ. Тус гал тогоо нь дүүргийн хэмжээнд эмчилгээний хоолыг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэдэг анхны загвар юм
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл”-ийн ажлаа дүгнэлээ
2016 оны 10-р сарын 27 өдөр, 17 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
