Дэлхийн “Бяцхан мисс”-ийн тэмцээнд Монгол охин түрүүлжээ

2016 оны 10-р сарын 28 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн ОУ-ын хүүхдийн “Little Princess of the Globe” тэмцээн есдүгээр сарын 24-ний өдрөөс аравдугаар сарын 3-ны хооронд Турк улсын Бодрум хотод болжээ. Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Биндэръяа, ОИЦ сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Эгшиглэн нар оролцоод ирсэн байна.

Оролцогч Б.Биндэръяа нь 9-12 насны ангилалд түрүүлж “Little Princess Univers” титмийн эзэн болсноос гадна “Miss Simpathy WLBF” буюу Өгөөмөр гүнж өргөмжлөлийг тус тус хүртсэн амжилттайгаар иржээ. Харин 5-7 насны ангилалд оролцсон А.Эгшиглэн уран нугаралтын гайхамшигаар авьяас төрөлд түрүүлж “Miss Talent” өргөмжлөлийг хүртсэний зэрэгцээ “Mini top model”-ын шагналыг ч мөн хүртсэн байна. Энэхүү тэмцээнд Монгол улсаас дөрвөн насны ангилалд нийт таван үндэсний ялагч оролцжээ. Эдгээр охид маань эх орондоо “Little Princess of the Globe” тэмцээний үндсэн долоон том шагналын гурвыг нь авчирсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх