Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 11-р сарын 07 өдөр, 10 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 11 сарын 7. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 7. яруу эгшигт-21 од, харагчин могой, идэр барилдлагатай өдөр. Даваажишин өдөр. Өвлийн уур-09:18.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:46-17:25.
-Өдрийн сайн цаг: үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн. Гэвч луу, гахай жилтнээ цээртэй.
-Могой, үхэр, тахиа, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Үхэгсдийн үйл, даллага авах, эм найруулах, хурим хийх, гэр байшин барих, нүүдэл хийх, зээл авах, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйл, равнай, лусын үйлд сайн. Цэргийн үйл, худалдаа хийх, морь худалдах, замд гарах, дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаах, анд нөхөр бололцоход муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

tsogtbaatar

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх