Оросын зохиолч Виктор Трифонович Слипенчукийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үдэшлэг ОХУ-ын Уран зохиолчдын төв ордонд 10 дугаар сарын 28-нд болж, “Просверк клинка” шинэ номын нь нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Зоригт оролцож, баяр хүргэж үг хэлэв.
В.Т.Слипенчук нь 14 настайгаасаа уран зохиолын гараагаа эхэлж, роман, найраглал, тууж, өгүүллэг, шүлэг, зохиомж зэрэг олон хэлбэрээр туурвидаг уран бүтээлч билээ. Түүний уран бүтээл орос хэлнээс гадна, монгол, вьетнам, франц, серб, япон, хятад хэл дээр орчуулагдан гарчээ. Тухайлбал, 2015 онд түүний “Звездный спас” роман, “Чингис хаан” /1964 онд бичсэн/ найраглалыг монгол хэлнээ орчуулан Улаанбаатар хотод хэвлэсэн байна. 2012 онд В.Т.Слипенчукт Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуулийн хүндэт докторын цол хүртээжээ.
Оросын зохиолч В.Т. Слипенчукийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан уран бүтээлийн үдэшлэг дээр түүний зохиосон шүлгийн дуунуудыг орос, буриад, халимагийн дуучид дуулж, өөрөө зарим шүлэг найраглалаасаа уншиж сонирхуулан, арга хэмжээнд оролцогчдод “Просверк клинка” номоо бэлэглэв.
Тэрээр олон нийтэд алдаршсан “Барабанщик” дууны үгийг зохиожээ. В.П.Слипенчукийг ОХУ-ын “Гавьяат зохиолч” цол, тэмдгээр шагнасныг Зохиолчдын Холбооноос нь гардуулан өгөв.
ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэрийн өмнөөс В.Т. Слипенчукт Чингис хааны Тамганы жижиг хэвлэмэлийг хайрцагтай нь, мөн Слипенчукийн удмынхны гэр бүлийн сүлд /фамильный герб/-ийг жаазалж дурсгав.
Виктор Трифонович Слипенчукийн хөдөлмөр, бүтээлийг үнэлж, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнийг “Найрамдал” медалиар шагнасан болно.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
