Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай 53 дугаар зарлиг, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн 114 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг дэмжих зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх танхимын хөлбөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн 2015 оноос зохион байгуулж эхэлсэн юм.
Энэ жилийн тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран 2016 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны зааланд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13.00 цагаас болно. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дараг Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар нарын зэрэг хүмүүс оролцох юм.
Тэмцээнд оролцох төрийн байгууллагын багууд:
1. Ерөнхийлөгчийн Тамгын газар
2. Улсын Их Хурлын Тамгын газар
3. Засгийн газрын хэрэг эрхлэх газар
4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
5. Батлан хамгаалахын яам
6. Гадаад харилцааны яам
7. Сангийн яам
8. Хууль зүй, дотоод хэргийн яам
9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
10. Барилга, хот байгуулалтын яам
11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
12. Зам, тээврийн хөгжлийн яам
13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэндийн яам
17. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
