П.Цагаанд “Хубилай хаан” алтан медаль гардуулна

2016 оны 11-р сарын 10 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

.Шинжлэх Ухааны Академиас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаанд шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хубилай хаан” алтан медаль гардуулахаар болжээ.  Медаль гардуулах ёслол маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11:11 цагт Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно.
П.Цагаан нь монгол хэл бичиг, соёл, түүх, үндэсний урлагийг судлан шинжлэх, хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах чиглэлд санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа аж. Тухайлбал, шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн судлаачдын бүтээлийг дэмжин “Монгол хэлний их тайлбар толь”, “Монголын түүхийн их тайлбар толь”, “Монгол эх түүх” 7 боть, “Монгол-Ил хаадын судалгаа” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хадны зургийг сонирхон судалж, энэ чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан юм.
Уг шагналыг ШУА-ийн ерөнхийлөгч, Төрийн шагналт, Академич Дүгэрийн Рэгдэл гардуулна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх