Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 11-р сарын 12 өдөр, 10 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 11 сарын 12. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 13. дэлгэрүүлэгч-26 од, шар нохой, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-17:18.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч хулгана, үхэр, гахай жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Замд гарах, насан буян бүтээх, эд мал авах, байшин барих, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх