Сурагч, оюутан, архитектор, хуульч, сэтгүүлч, эдийн засагч гэх мэт 17-57 насны 19 дугуйчин БНСУ-д 660 км унадаг дугуйн аяллыг өнгөрсөн сарын 21-28-ний өдрүүдэд хийжээ. Эх орноо гадаадад сурталчлах шинэ төрлийн хэлбэр бий болгосон тамирчдыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлж, өргөмжлөл, дурсгалын цом гардууллаа.
Уулзалтын эхэнд, эр зориг, авхаалж самбаа сорьсон дугуйн аялалд нас мэргэжил харгалзахгүйгээр эх орноо гадаадад сурталчилж, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, унадаг дугуйн өдөр тутмын амьдралын хэрэглээ болгон хэвшүүлэхэд та бүхэн ихээхэн үүрэг гүйцэтгэлээ хэмээн сайд Д.Оюунхорол онцолсон. Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний хүрээнд 5,10 км дугуйн зам барих шаардлагатай. Нийслэл хот хуучин машинаар дүүрсэн энэ үед иргэд бид аль болох агаарын бохирдлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Хуучин машин тоосонцор ялгаруулж, энэ нь хүний эрхтэн дархлааны системийг устгаж, өвчлүүлж байдгийг ДЭМБ-аас тогтоосон. Тиймээс эрүүл орчинд хөдөлгөөнтэй байх замыг иргэд сонгох цаг болсон.Харин төрөөс унадаг дугуйн аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллах болно” гэв.
“MB” олон улсын унадаг дугуйн холбооноос санаачлан зохион байгуулсан энэхүү аяллын гараа Солонгосын хамгийн хойд цэг болох Пажу хотоос эхэлж хамгийн урд цэг болох Бусанд барианд орох хүртэл 660 км-ийг унадаг дугуйгаар туулсан байна. Энэ хооронд Пажу, Намянжү, Чунжү, Куми, Дэгү, Намжиөп зэрэг хотуудаар дайран өнгөрчээ. Түүнчлэн эх орноо гадаадад сурталчлахаас гадна Солонгосын унадаг дугуйн зам, гүүрэн байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, дугуй унах соёлыг судлахад уг аяллын зорилго оршжээ.
“МВ” олон улсын дугуйн холбоо нь өнгөрсөн жилийн есдүгээр сард байгуулагдсан байна. Улирал бүр дотооддоо хоёр, гадаадад нэг аялал хийдэг аж. Өнгөрсөн жил ОХУ-д дугуйн аялал зохион байгуулсан байна гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
