Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Аплас+ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Майкл Маршалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Аплас компани нь уул уурхай, инженер техник, барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт үзлэг шалгалт, туршилтын цогц үйлчилгээ үзүүлдэг чанарын баталгаа, чанарын хяналтын зөвлөх үйлчилгээний олон улсын компани юм. Аплас компанийн захирал Майкл Маршал “Бид Монгол Улсад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь Оюутолгой, Сайншандын салхин цахилгаан станц, Шангрила зочид буудлын барилга гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад бид Улаанбаатар хотын зүгээс хийж хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төслүүд дээр хамтран ажиллах саналтай байна” гэлээ. Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хот дэд бүтэц, автозам, дугуйн зам, хурдан замын “BRT” төсөл, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд АОС төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төсөл хэрэгжих, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд хөндлөнгийн хяналт шалгалт, дүн шинжилгээ хэрэг болох нь зайлшгүй юм. Үүнийг манай Хөрөнгө оруулалтын газар болон Хяналт шинжилгээ, үнэлгээний газар хийж гүйцэтгэдэг. Манай улсын хувьд эдийн засгийн амаргүй байдалд байна. Тиймээс энэ удаад та бүхний саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжгүй. Цаашдаа хамтран ажиллах боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн хэллээ.
Шинэ төслүүд дээр хамтран ажиллах санал тавилаа
2016 оны 11-р сарын 15 өдөр, 13 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
