УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.14/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.
Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр 16 арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан. Тухайлбал, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж байгаа зарим асуудал, татварын орлогод нөлөөлж байгаа татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн төслийн боловсруулалт болон хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-д саналаа боловсруулж танилцуулах, мөн нүүрсний экспортын үнийг дэлхийн зах зээлийн үнийн түвшинтэй нийцүүлэх, түүхий нефтийн экспортоос холбогдох татварыг тооцдог болох, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг тооцох, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх, зардлыг багасгах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны бөйгууллагын төлөөлөл орох, тэдний цалин, урамшууллыг оновчтой болгох зэрэг асуудлыг тусгасан байлаа.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Х.Баделхан, Д.Тогтогтохсүрэн нар асуулт асууж, саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүдийн хувьд тогтоолын төсөлд төсвийн сахилга, хариуцлагын талаар тодорхой тусгаж өгөөгүйг сануулахын зэрэгцээ бэлэглэлийн гэрээний асуудалд арга хэмжээ авах цаг болсныг онцолж байлаа. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 2016 оны төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд төсвийн төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах талаар илүүтэй чиглэл өгсөн. Харин 2017 оны төсвийн хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд бид төсвийн зардал хэмнэх чиглэлд анхаарсан. Түүнчлэн тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн талаархи тайланг Төсвийн байнгын хороонд гурван сар тутам танилцуулж байхаар болсон гэдгийг онцолж байлаа.
Үүний дараа Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
