Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Эрчим хүчний эдийн засагч Юн Вег өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Дэлхийн банкнаас Улаанбаатар хотын халаалт, дулааны салбарт зориулж буцалтгүй тусламжаар 250 мянган ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болж судалгааны ажил эхлүүлээд буйгаа Юн Вег танилцууллаа. Тэрээр танилцуулгынхаа үеэр “Бид тантай уулзахын өмнө Эрчим хүчний сайд болон холбогдох газрын дарга нартай уулзаж ярилцсаны үндсэн дээр буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Энэхүү төсөл маань Улаанбаатар хотод хэрэгжих болохоор тантай уулзаж зөвлөлдөх, санал солилцох нь зүйтэй гэж бодож байна. Дулаан, халаалтын салбарт чухам аль чиглэлд нэн түрүүнд шаардлагатай байгааг сонсож ярилцах нь зүйтэй. Гэр хорооллын төвийн шугаманд холбогдоогүй бүсэд хэрэгжүүлэх бодолтой байна. Мөн халаалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх тал дээр ажиллахаар төлөвлөөд байна” гэлээ.
Засаг даргын орлогч П.Баярхүү “Гэр хорооллын дулааныг цахилгаан халаалтаар шийддэг болохоор зорьж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй байгаа цэгүүдийг цахилгаан халаалт руу шилжүүлэхэд гарах дэвшил, сайн үр дагаврын талаар иргэдэд таниулах сургалт, зөвлөгөөг өгөх боломжтой бол сайн байна. Ирэх хавраас төлөвлөсөн газруудыг орон сууцжуулах ажлыг эхлүүлэн ажиллах гэж байна. Тиймээс та бүгдийн энэ төсөл давхардахгүйгээр явбал илүү үр өгөөжтэй байх болно. Миний хувьд төвийн шугамгүй дулаанаар хангагдаагүй гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна” хэмээн хэллээ.
Дэлхийн банкнаас 250 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ
2016 оны 11-р сарын 17 өдөр, 19 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
