Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 11-р сарын 18 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 11 сарын 18. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын 19. өглөгт охин-6 од, хөх луу, үл тохирох барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:02-17:11.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Хулгана, луу, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Ураг барилдах, үхэгсдийн үйл, буян хишиг дуудах, замд гарах, бурхан тахих, тойн болох, буяны үйл, нүүхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх