Элэгний В, С вирусыг үнэ төлбөргүй тодорхойлно

2016 оны 11-р сарын 18 өдөр, 12 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улс элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт бичигдэж, нас баралтын хоёрдугаар том шалтгаанд элэгний өвчлөл, хорт хавдар орж байна. Хорт хавдар үүсэхэд С,  В вирус, архи, тамхины хэт их хэрэглээ гэсэн гурван гол шалтгаан нөлөөлдөг бөгөөд тэр дундаа нийт шалтгааны бараг 90 хувийг элэгний В,С вирус эзэлдэг аж.

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хороо  болон Хаппи Веритас Оношилгооны төв хамтран “Элэгний вирусгүй Монгол хүн” аяныг зарлан албан байгууллагуудаар явж элэгний В, С вирус үнэ төлбөргүй тодорхойлж байна.

Одоогоор аяны хүрээнд МЗХ, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний хараагүйчүүдийн холбоо,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол улсын сангийн яам, Удирдлагын академи, Өнөрбүл төв, Монгол HD телевиз зэрэг 20 орчим байгууллагын 1000 гаруй ажилтан, алба хаагчдын элэгний В, С вирусыг үнэ төлбөргүй тодорхойлжээ.

Аян цаашид ч үргэлжилж, байгууллагуудад нээлттэй бөгөөд МSC, Юнител корпораци, Нийслэлийн бүртгэлийн газар, Нийслэлийн халамжийн газар зэрэг байгууллагууд шинжилгээнд хамрагдах хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх