Үүргээ биелүүлээгүй ААН-д хариуцлага тооцно

2016 оны 11-р сарын 18 өдөр, 19 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас НМХГ-тай хамтран мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон дүүрэг, хороодод ажилладаг 150 гаруй олон нийтийн байцаагчийг хамруулсан зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр ААН байгууллагын цас мөс, хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллах чиглэл өглөө. ААН-үүд орчны 50 метр талбайн цасаа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох аж. Тухайн ААН үүргээ биелүүлээгүй тохиолдолд олон нийтийн байцаагч нь илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэлийг бүх шатны Засаг дарга болон эрх бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор танилцуулж хянуулах үүрэгтэй.

Цаашлаад  НЗДТГ-аас олгож буй “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрчилгээ”-г түдгэлзүүлэх, хүчингүй болгох, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоолын 5.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасны дагуу газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, цуцлах болон удаа дараа шаардлага биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх зэргээр ААН байгууллагуудын цас, мөс, хог хаягдлын цэвэрлэгээг хэвшүүлэхэд чиглэж байгаа юм.

Шуурхай зөвлөгөөнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүргүүдийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс, хороодод ажилладаг олон нийтийн байцаагчид, НЗАА-наас хяналт тавьж ажилладаг ТББ-ууд тус тус оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх