Оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагаа болох гэж байна. Тодруулбал, МЗХ-оос Сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний багш шалгаруулах “Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа 2016. 12. 16-нд зохион байгуулж Монголын Залуучуудын Холбооны нэрэмжит “Тэргүүний залуу багш “ цол тэмдэг, өргөмжлөлийг олгохоор болжээ.
Тэргүүний залуу багшийг “Оны тэргүүний арга зүйтэй залуу багш”, “Оны тэргүүний судлаач залуу багш”, “Оны тэргүүний нийгмийн идэвхтэн залуу багш”, “ Оны тэргүүний нийгмийн ажилтан”, “Оны тэргүүний сургалтын менежер” гэсэн 5 төрлөөр тус бүр 2 багшийг шалгаруулах аж. Түүнчлэн нэр дэвшүүлэх багш нь сурган хүмүүжүүлэх салбарт 3-аас дээш жил ажилласан, хариуцсан ажлын үзүүлэлт нь улс, хот, аймгийн дундаж түвшингээс дээшилсэн, дотоод болон гадаадын эрдэм шинжилгээ, онол практикийн хуралд илтгэл тавьж, судалгааны ажил бүтээл гаргаж, мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн байх гэхчилэн шалгуурууд тавигджээ.
Нэр дэвшигчийн материалыг 2016. 12. 12-ныг хүртэл МЗХ-ны байранд хүлээн авах бөгөөд ирүүлсэн нийт нэр дэвшигчдийн дотроос 20 багшийг II шатанд шалгаруулах юм байна. Шалгарсан оролцогчдоос 10 багш “Оны тэргүүний багш“-аар тодорч, МЗХ-ны нэрэмжит “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагын шагнал хүртэх нь.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
