Монголын Залуучуудын Холбоо “Иргэний андгай өргөх ёслол”-ын ажиллагааг 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил Монголын Улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ “Тусгаар тогтнолын өдөр” буюу энэ сарын 26-нд Төрийн Ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Монголын Залуучуудын Холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй уг ёслолд нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 800 сурагч оролцож, шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэйгээр гардаж авах юм. Мөн МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.
Монгол Улсын иргэн болж, иргэний үнэмлэхээ гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс 16 нас хүрч буй охид хөвгүүд энэ өдөр Монгол Улсын иргэний үнэмлэхээ төр засгийн тэргүүн, урлаг спорт, шинжлэх ухааны салбарт манлайлагч залуучуудаас гардан авч, эх оронч үзэлтэй шудрага иргэн байх үүргээ биелүүлэхээ андгайлах юм.
Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья” лекц, Залуу бизнесменүүдийг төлөөлж Монос группийн гүйцэтгэх захирал Х. Ананд “Zero to Hero” сэдэвт лекц унших аж.
2016 оны 11-р сарын 26-ний өдөр болох “Иргэний андгай өргөх ёслол”-д “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа, “Амжилтын хэлхээ” ТББ-ын тэргүүн, “Сэлмэн хөлт” гүйгчО.Саранчулуун, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан, УДЭТ-ын жүжигчин Б. Шинэбаяр, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Загвар өмсөгчС. Сарнай, Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Билгүүн нар урилгаар оролцохоор болжээ.
Түүнчлэн эх орноо хайрладаг,өв уламжлалаа дээдэлсэн Монгол улсын иргэн байхаа тунхагладаг энэхүү нэр хүндтэй ёслолд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БСШУС-ын яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн Иргэний бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс хамтран оролцож байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр Монос Косметик ХХК, ивээн тэтгэгчээр Golden Gym фитнесс клуб, Милая кафе ажиллаж байгаа аж.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
