Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. Саяхан АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод тэрээр эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм. НИТХ-ын дарга Ц.Сандуй “1991 оноос хойш эх орондоо оюун ухааны спортыг дэлгэрүүлж, хөгжүүлэх үйлсэд 25 жил хүчин зүтгэж, дэлхийд тэргүүлж байгаа Х.Хатанбаатар төлөөлөгчийн хичээл зүтгэлийг үнэлж, нийслэлийн дээд шагнал “Хангарьд” олонгоор шагнахаар шийдвэрлэсэн” гэлээ.
НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар баярласнаа илэрхийлээд “Оюуны спортод оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэ хүндтэй шагналаар шагнаж байна гэж ойлгож байна. Энэ бол ганц миний хөдөлмөр биш, маш олон хүний чин сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм. Ялангуяа тамирчдын маань амжилтын үндэс суурь болсон байгууллагын хамт олондоо, амжилтын эзэд тамирчиддаа, гэр бүлийнхэнд нь болон бидэнд үргэлж урам өгч байдаг монголчууддаа баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн цаашид оюуны спортын тодорхой төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа хэллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
