Төр засгийн зүгээс эрдэмтэн, судлаачдын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлалтай. Энэ дагуу энэ жилийн шилдэг бүтээлийг шалгаруулж шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулан өглөө.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2016 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлүүд:
Нэгдүгээр байр-1
– Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн
доктор (PhD), профессор С.Чулуун, доктор (ScD), профессор Д.Цэвээндорж нар
Монголын археологийн өв цуврал бүтээл 6 боть
Хоёрдугаар байр-2
– Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн
доктор (ScD) Д.Болдбаатар, академич, доктор (ScD) Б.Бямбаа
“Монгол оронд тархсан цус сорогч хачгийн эмнэлэг-биологи, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол” сэдэвт цуврал бүтээл3 боть
– Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн
доктор (PhD) Б.Дэжидмаа, доктор (PhD), профессор Ч.Чимэдрагчаа,
доктор (PhD), Ц.Нямдэмбэрэл, докторант Ч.Эрдэнэчимэг,
академич, доктор (ScD) Б.Дагвацэрэн
“Калвацин” эм
Гуравдугаар байр-3
– Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн
доктор (PhD), Ч.Одонбаатар, доктор (PhD), М. Өлзийбат, магистр Д.Мөнгөнсүрэн, доктор (PhD) Ц. Батсайхан, магистр Б. Буянтогтох, магистр М Дэмбэрэлдулам нар
Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг
– Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн
доктор (PhD) Я.Даваажав, академич, доктор (ScD) Б.Пүрэвсүрэн
Монгол орны зарим ордын нүүрсний петрографийн судалгаа
– Соёл урлагийн их сургууль, Соёл урлаг судлалын хүрээлэн,доктор (PhD), Д.Даваасүрэн, доктор (PhD), профессор Э.Сонинтогос
“Соёл урлагийн тайлбар толь” цуврал бүтээл 2 боть
Тусгай байр-4
– Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн
доктор (PhD) Я.Жамбалжав, магистр Я.Гансүх, Х.Тэмүүжин, Г.Цогт-Эрдэнэ,
Ц.Ундрахцэцэг, магистр А.Саруулзаяа, магистр Ё.Амарбаясгалан,
доктор (PhD) А.Дашцэрэн, Ш.Нарангэрэл
Монгол орны цэвдгийн тархалтын зураг
– Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн
доктор (PhD) Б.Түвшинтөгс,
магистр Г.Баттогтох, магистр Д.Боролзой, доктор (PhD) Ж.Ганбаатар
Монгол бичиг номын өв
– Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн
– доктор (ScD), профессор Ч.Ган-Өлзий
Шинжлэх ухааны философийн зарим асуудал
– Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн
Доктор (ScD, профессор Х. Шагдар
доктор (PhD) , профессор Ц. Цолмон
доктор (ScD), профессор Г. Мягмаржав
Монгол цэргийн урлаг бүтээлүүд тус тус мөнгөн шагнал, өргөмжлөл авлаа.



