Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдөр “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” тохиодог. Манай улс энэ жил “Хүний дархлал хомсдлын вирүс, Дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх нь та бидний гарт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм. Энэ өдрийг угтаж, нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн төв гудамж, талбайгаар улаан тууз аялуулах арга хэмжээг зохион байгуулжээ.
ДОХ-ын эсрэг эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлгэ тэмдэг болсон улаан тууз аялуулах ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Баттулга, Эрүүл мэндийн нэгдлийн Нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Алтантуяа нараас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын албан хаагч, “Голомт” цогцолбор сургуулийн сурагчид оролцлоо.
Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 219 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлж байгаа бол 80 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг судалгаа гарчээ гэж нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
