НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ.
Тус нийгэмлэг нь 1968 оны 10 дугаар сарын 10-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монгол Японы нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоохоос өмнө тус нийгэмлэг хоёр улсын ард түмний болон төр засгийн гүүр болж, олон чухал ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн байна. Үүний дараа 2 улсын харилцаа идэвхижсэн буюу 1990-ээд оны үед Япон Улсын Засгийн газрын зээл тусламжаар гүйцэтгэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, “Автобус 1” зэрэг компаниуд амжилттай хэрэгжүүлж байжээ. Хамгийн сүүлийн ажлуудаас дурдахад өнгөрсөн жил “Хүүхдийн урлан бүтээх төв” хувьчлагдах гэж байхад “Монгол Японы найрамдлын нийгэмлэг” Японы Элчин сайдтай хамтран хувьчлалыг зогсоож, Япон улсын “Өвсний үндэс” төсөлд хамруулан, дээврийг нь иж бүрэн засч байсан юм. Мөн тус төвөөс 10 хүүхдийг үнэ төлбөргүй арлын орноор аялуулжээ.
Энэ мэтчилэн нийгэмлэгийн бүх үйл ажиллагааг халуун дотноор дэмжиж, тусалсан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү манай улсад 5 жил ажиллаад нутаг буцаж байгаа юм. Түүнд НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн дарга Ц.Сандуй өчигдөр талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа. Тэд энэ үеэр хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
