Хэдхэн хоногийн дараа шинэ он гарах гэж буйтай холбоотой шинэ жилийн уур амьсгал орж, оны шилдгүүдийг шалгаруулах томоохон цэнгүүн, баяр ёслолын арга хэмжээний зар энд тэндгүй харагдана. Харин үүний хажуугаар сошиал ертөнцөд багагүй давалгаа үүсгэсэн нэгэн уриалга олон нийтийн анхаарлыг ихэд татаад амжлаа.
Энэ нь Монголын Залуучуудын Холбооноос гаргасан уриалга байсан юм. Уг уриалгад “Монголын Залуучуудын Холбоо нь залуучуудын төв байгууллагынхаа хувьд нийт албан байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан давхардсан олон баяр цэнгүүнийг зохион байгуулахгүй байх, баярын үеэр архидан согтуурснаас болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн уриалж байна” гэжээ.
Мөн 12-р сарын дундаас цаг агаар огцом хүйтэрч, нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, өвөлжилт хүндэрч болзошгүй талаар цаг уурын байгууллагаас мэдэгдээд байгаа, мөн улс орны хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрч, хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлага тулгараад байгаа энэ үед 2016 оны “Next stop” Оны залуу шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулахгүй болсныг албан ёсоор мэдэгджээ.
Энэхүү уриалга мэдэгдлийн дагуу МЗХ-ны бүхий л шатны салбар холбоо, тусгай салбар нэгж, зөвлөлүүд олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулахааргүй болсон байна.
Нээрээ л улс орны эдийн засаг сайнгүй байгаа талаар дээр дооргүй шуугиж байгаа энэ үед Залуучуудын байгууллагын уриалга нүдээ олсон ч юм шиг.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
