Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяраар Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ахлагч, офицерийн төлөөлөл баярын хурлаа хийж, 80 жилийн түүхэн ажил хөдөлмөрөө дүгнэн ярилцлаа. Баярын хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Замын цагдаагийн албаны үе үеийн ажилтан алба хаагч, офицер, ахлагч нарт түүхт ойн баярын мэндийг хүргэе. Замын цагдаагийн алба нь байгуулагдсан цагаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Иргэдийнхээ төлөө байгаль цаг уурын хүнд нөхцөлд хатуу тэсвэр тэвчээр гарган ажилладаг замын цагдаа нарыгаа ард түмэн үргэлж хүндэтгэж байдаг билээ. Улаанбаатар хотын зүгээс та бүхний цаашдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласаар байх болно. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье” хэмээгээд Замын цагдаагийн албыг “Хангарьд” одонгоор шагналаа.
Баярын үйл ажиллагаанд Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн алба хаагчдын төлөөлөл, өдгөө тус албанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид оролцсон юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Замын цагдаагийн албаны алба хаагчид хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн, шагнал хүртлээ.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
