Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа кино бол яахын аргагүй “Good dad” буюу “Сайн аав” МУСК билээ. Таксины жолооч Т. Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээж буй “Good dad” буюу “Сайн аав” уран сайхны кино 2017 оны ихээр нээлтээ хийхээр төлөвлөж байна. “Простар” филмийн бүтээл болох “Сайн аав” уран сайхны киноны гол дүрд жүжигчин, найруулагч МУСТА С. Баттулга, Маск продакшны жүжигчин МУСТА Ш. Жавхлан нар тоглож байгаа аж.
Мөн уг кинонд олон сайхан жүжигчид туслах дүр болон гол дүрүүдийг бүтээж, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч нар кино группт ажиллаж байгаагаараа илүү сонирхолтой бүтээл болж чаджээ. Жүжигчин, найруулагч С. Баттулга орчин цагийн олон сайхан кинонуудыг найруулж, олны хүртээл болгож байсан салбартаа мэргэжлийн гэж үнэлэгддэг найруулагч юм. Тэрээр өмнө нь нэгэн ярилцлагандаа: “Би ч гол дүр бүтээх жүжигчин биш л дээ. Намайг гол дүрд тоглуулах найруулагч байхгүй л болов уу , Байвал царай муутай л дүр өгөх байх” хэмээн хошигнож байсан удаатай. Ийнхүү маш олон туслах дүрүүдийг бүтээж олны танил жүжигчин болж чадсан С. Баттулга маань “Сайн аав” киноны гол дүрд царайлаг залуу бас сайн аавын дүрийг чадварлаг бүтээж чадсан байна.
.jpg)
“Сайн аав” МУСК-ны кино зохиолыг уг киноны найруулагч Т. Даваасүрэн агсны бодит амьдралаас сэдэвлэн бичсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “тун удахгүй уг киноны клип дуу олон нийтэд цацагдах ба одоогоор клипэнд тоглосон дуучныг нь нууцалж байгаа аж. “Сайн аав” киноны найруулагч энэ талаар хэлэхдээ: дууны тухайд аавын тухай маш сайхан уянгын дуу удахгүй цацагдана” гэж хэллээ. Ийнхүү аавын тухай нэгэн сайхан уран бүтээл монголын кино урлагийн түүхэнд нэгээр нэмэгдэж байгаа нь үнэхээр бахархалтай юм.



Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
