Сүхбаатар дүүргийн удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ “зодсон” гэх хүн зодсон гэх мэдээлэл сошиалаар тарсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны нягтлан бодогч Б.Уранбатаас тодрууллаа.
Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны удирдлагууд намын гишүүн эмэгтэйгээ “зодсон” гэх мэдээлэл байна. Та яг хажууд нь байсан гэрчийн хувьд юу болсон талаар ярихгүй юу?
Манай дүүргийн МАН-ын хорооны 62 –р үүрийн бүх гишүүдийн хурал болж байсан. Энэ хурал сард нэг удаа болдог юм. Тухайн өдрийн ээлжит хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл үүрийн гишүүн бус хүмүүс гаднаас дайрч орохыг завдсан. Энэ бол зөвхөн тухайн үүрийн гишүүд оролцож дотоод асуудлаа хэлэлцдэг хурал юм. Дүүргийн намын хорооны ажилтан албан хаагчид бид ч зөвшөөрөлгүй орох эрхгүй байдаг. Гэтэл гаднаас хэдэн хүүхэн орж ирээд хурал руу орно гэж дайрсан. Тэд манай гишүүд биш, энэ хуралд ямар ч хамааралгүй хүмүүс. Гэтэл “бид орох ёстой” гээд орилоод байхаар нь гишүүнийхээ үнэмлэхийг авч ирээд ор гэдэг шаардлага л тавьсан. Гэтэл намын үүрийн хурлыг доромжлон, намын хороогоор нэг орилж, хараал хэлж, хүн хүн рүү үсчин намын ажилчдыг ажил хийх нөхцөлгүй болгон барьж авч чирч гулдчин заамдаж танхайрсан.
Яг хэн хэн рүү дайрсан бэ?
Намын улс төрийн ажилтан Х.Түмэнбаяр, мөн улс төрийн ажилтан К.Олимпиад, бас надруу дайрсан. Эрүүл эмэгтэй хүмүүс бол тийм хэрцгий догшин авир гаргаж, орилж хашгирч хүн хүнрүү үсчихгүй байх. Тэгж орилж , хашгичиж байх үед нь цаад өрөөнөөс манай ажилтан К.Олимпиад цай уугаад гараад ирсэн. Тэгсэн хоёр хүүхэн тал талаас нь зулгаагаад бариад авсан. Тэдний нэг нь энэ Цамбагарав юм байна лээ. Би энэ хүнийг өмнө нь хараач үгүй нэрийг нь ч мэдэхгүй. Тэд К.Олимпиадын хоолойг нь боож, хувцас хунарыг нь урах гээд зулгаагаад байсан болохоор К.Олимпиад гараа тавиулах гэж оролдох үед нь санамсаргүйгээр дух нь шалбарсан юм шиг байна лээ. Ямар ч хүн өөрийгөө хамгаалахыг хүснэ биз дээ. Тэр хүүхнүүд Олимпиадаас бүүр салахгүй зууралдаад байхаар нь би очиж салгасан. Ерөөсөө ийм л юм болсон. Дэвэргээд зодсон барьсан гэж сүржигнээд байх ч асуудал байхгүй. Өөрсдөө хурал үймүүлж, зүй бус аашилж, догшин ширүүн авирлачаад эргээд хүнрүү ингэж дайрч болохгүй. Би үүнийг захиалгатай л гэж ойлгож байна. Эрүүл хүнээс гарахааргүй л авир гараад байсан. Тэр тусмаа эмэгтэй хүнээс.
К.Олимпиадыг согтуу байсан гэж бичээд байгаа?
Цагдаа дуудсан. Цагдаа хоёуланг нь аваад явсан. Тэгээд ямар ч архи уугаагүй болохыг нь тогтоогоод явуулсан байна лээ. Үнэн зөвийг нь цагдаа шийдээд хэлээд өгнө дөө.
Гэтэл энэ асуудлыг дүүргийн намын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, дэд дарга О.Мөнгөншагай нарыг зодсон мэтээр хэвлэлийн хурлын зар тараасан байсан. Тэр хурлаа ч хийсэн байх?
Тэгж л хүний нэр төрд санаатайгаар халдаад байгаа хүмүүс. Хурал хийж байх үед УИХ-ын гишүүн, намын хорооны дарга Д.Цогтбаатар байгаагүй гэдгийг би дахин хэлье. Дэд дарга О.Мөнгөншагай дотор хурал удирдаж байсан. Ямар ч хамаагүй. Өчигдөр хийсэн хурал дээрээ өөрсдөө Д.Цогтбаатар гишүүн байгаагүй гэдгийг хэлж байна лээ. Гэтэл санаатайгаар ингэж худлаа сенсааци дэгдээж байна.
Сүхбаатар дүүргийн МАН- хорооны УТА Я. Баттөгс
62 дугаар үүрийн хурлын үеэр болсон асуудлын талаар тодруулахгүй юу?
Манай дүүргийн МАН-ын хорооны 62 –р үүрийн бүх гишүүдийн хурал болж байсан. Тэр өдрийн ээлжит хурлаар сонгуулийн үр дүнг хэлэлцэх ёстой байсан. Гэтэл үүрийн гишүүн бус хүмүүс гаднаас орох гэж дайрсан. Зөвхөн үүрийн гишүүд оролцох дотоодхурал юм. Дүүргийн намын хорооны ажилтан албан хаагчид болох бид ч зөвшөөрөлгүй орох эрхгүй байдаг. Өөрөөр хэлбэл манай намын 62 дугаар үүрийн дарга У. Сайханцэцэгийн найз хүүхнүүд юм билээ. Тэд бол манай гишүүд биш. Бид орох ёстой гээд орилоод байхаар нь гишүүнийхээ үнэмлэхийг авч ирээд ор гэдэг л шаардлага тавьсан К. Олимпиадын хувьд 3-р давхраас доошоо буух гэж байхад нь тэр хүүхэн дайрч барьж аван замдан танхайрсан. К. Олимпиад нь тэр үед гартаа цаас, аяга бариад явж байсан. Гарыг нь тавиулах гэж оролдох үеэр цохиулсан юм шиг байна лээ. Тэд өөрсдөө л намын үүрийн хурлыг үймүүлэх зорилгодоо хэтэрхий автсан байх. Түүнээс Олимпиадын зүгээс санаатай хийсэн үйлдэл байхгүй. Дээрээс нь нэмж хэлэхэд манай дарга, удирдлагууд үүнд ямар ч хамааралгүй. Тэд бол намын шинэчлэлийг эсэргүүцэж хэл ам хийж яваа хүүхнүүд юм билээ.
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
