Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр /2016.12.07/ Төрийн ордонд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Салбарыг бүхэлд нь харсан урт хугацааны стратегийн баримт бичиг болох “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-ний хугацаа энэ оноор дуусч байгаа нь төрөөс эрүүл мэндийн талаар салбарыг бүхэлд нь хамруулсан бодлогын баримт бичиг боловсруулж баталгаажуулах зайлшгүй хэрэгцээг бий болгож байна” хэмээн онцлов.


Түүнчлэн Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт нар оролцож, үг хэлсэн.
Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн дараа илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан асуулт, хариулт, ярилцлага өрнүүлсэн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, М.Билэгт, Д.Ганболд, Д.Тогтохсүрэн, С.Жавхлан, Ё.Баатарбилэг нар хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийлснээс гадна нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга нар зэрэг салбарын бүх талын төлөөллүүд үгээ хэлсэн.
Хэлэлцүүлгээс санал, зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг үндэслэн “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын баримт бичиг 2017-2026” гэсэн баримт бичиг боловсруулан гаргах юм.
Хэлэлцүүлгийг хааж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ “Та бүхний гаргасан санал зөвлөмжийн үр дүнд маш чамбай бодлогын баримт бичиг гаргах ёстой. Энэ боломжийг олгосон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын гишүүдэд баярлалаа” хэмээн хэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
