Ардчилсан намын зургаадугаар Их хурал энэ сарын 6-7 өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хонхны дуугаар Ардчилсан намын энэхүү зургаадугаар их хуралд аймаг, сум, дүүргүүдээс ирсэн 1200 гаруй төлөөлөгчид оролцов.
Ардчилсан намын зургаадугаар их хурлын эхэнд намын дарга З.Энхболд илтгэл тавьсан юм. Түүний дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Их хуралд нийт төлөөлөгчдөд намын шинэтгэлийн хөтөлбөрийн төслийг танилцуулж, нийт төлөөлөгчдөөрөө хэлэлцүүлэн баталлаа.
Хэлэлцэн баталсан энэхүү шинэтгэлийн хөтөлбөрт Ардчилсан нам цаашид хэрхэн шинэтгэлээ хийх вэ гэдэг талаар үндсэн долоон зарчмыг тусгасан юм.
Нээлттэй, оролцоотой, итгэлтэй, хариуцлагатай, цахим нам, бодлогын нам болохоор тусгаж, энэ хүрээнд ямар ажлуудыг ямар хугацаанд хийх вэ гэдэг хувиараа гаргаж шинэтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр боллоо.
Түүнчлэн энэ хүрээнд үндсэн дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулан баталлаа. Дүрмийн өөрчлөлтөөрөө намын гишүүдээ цахимаар бүртгэдэг болох намын даргаа орон даяар бүх гишүүдээсээ сонгохоор их хурлын төлөөлөгчид байр сууриа нэгтгэж тогтов.
Монгол Улсын улс төрийн намуудаас анх удаа намын даргаа нийт гишүүдээс сонгох дүрмийг баталж, Ардчилсан намын даргын сонгуулийг орон даяар 2017.01.29-ний өдөр нэгэн зэрэг явуулахаар намын VI их хурлаас баталлаа.
Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаагаа энэ сарын 10-нд албан ёсоор эхэлж, энэ сарын 19-ний өдрөөс нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг эхлүүлэхээр тогтов. Түүнчлэн намын даргыг сонгох сонгуулийн ажлыг зохион байгуулах хороог аймаг, дүүрэг тус бүрээс нэг хүний бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.
Зургаадугаар Их хурлаас гаргасан дараагийн шийдвэр нь Эрх баригч МАН, түүний Засгийн газарт төлөөлөгчдийн саналыг үндэслэн зургаан зүйл бүхий шаардлага гаргаж, хүргүүлж байна.
Намын 7 дугаар их хурлыг ирэх оны хоёрдугаар сарын 12-нд хийхээр тогтлоо.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
