УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягт Япон Улсын Засгийн газар, Эзэн хааны нэрэмжит “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнуулсанд баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нь УИХ дахь Монгол-Японы парламентийн бүлгийн даргаар 10 жил, Японд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэгийн тэргүүнээр 12 жил тус тус ажиллаж байв. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг нь Монгол-Японы харилцааг улс төр , нийгэм, эдийн засаг зэрэг салбарт өндөр түвшинд хөгжихөд чухал үүргийг гүйцэтгэсэн хэмээн бүлгийн гишүүд онцлон хэллээ.
УИХ-н гишүүн асан Д.Ганхуягт дурсгалын зүйл гардуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Өнгөрсөн хугацаанд хоёр орны парламентийн бүлгийн гишүүд Сасагава сангийн санхүүжилтээр парламентийн бүлгийн гишүүдийн туршлага солилцох хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрт зориулсан 2 шаттай зээл, олон улсын онгоцны буудал барих төсөл, хоёр орны хооронд энэ онд байгуулагдсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон чухал үйл ажиллагааг анхлан санаачилж дэмжлэг үзүүлсэн байдаг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар дэлхийн 3 дахь эдийн засаг болох Япон Улсад манай улс 6000 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнээ татварын хөнгөлөлттэй, татваргүйгээр импортлох боломжтой болсон юм. Энэ хэлэлцээрийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид сайтар ашиглаж ажиллах учиртай. Энэ бол түүхэн хэлэлцээр юм. Журмын нөхөр Д.Ганхуягтаа эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе” хэмээв.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
