Улаанбаатар хотын цагдаагийн газраас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран өчигдөр ТҮЦ-үүдэд гэнэтийн шалгалт хийлээ. Уг шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт зөвшөөрөлгүйгээр тамхи худалдан борлуулдаг зөрчил дийлэнх хувийг эзэлж байлаа.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Л.Ганбаатар “Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран түргэн үйлчилгээний цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэнтэй хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ-үүдэд хяналт шалгалт хийлээ. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах, Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн нийтлэг зөрчил гарч байна” хэмээн ярилаа.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1100 гаруй түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/103 тоот тушаалын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийсэн. Шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн 1.7 хувь нь ариун цэврийн өрөөтэй боловч зориулалтын дагуу ашигладаггүй, 98.3 хувь нь ариун цэврийн өрөө байх хэсгийг агуулах, амралтын өрөө болон үйлчилгээний талбай болгон засч ашигласан, шаардлага хангасан хогийн савгүй, хаана бие засч, гараа угааж, хувийн ариун цэвэр сахидаг нь тодорхойгүй, орчны 5м хүртэлх талбайг тохижуулаагүй, орчноо бохирдуулж, бохир ус, хогоо ногоон байгууламж руу асгадаг гэх мэт нийтлэг зөрчил гаргадаг нь илэрсэн юм.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
