Элэгний С вирусийн эмийн үнийг хөнгөлж, ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэйгээр зохион байгуулж буй нь хуралдааны онцлог гэж НДҮЗ-ийн дарга, УИХ-ны гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэллээ. Найман асуудал хэлэлцсэний дотор олон нийтийн анхаарлыг татаж буй гурван асуудлыг тодотгоё.
Монгол улсад 400 орчим мянган иргэн элэгний С вирусын халдвар, өвчлөлтэй байна. Энэ нь хорт хавдар, нас баралтын голлох шалтгаан болж байгаа тул иргэдэд төрөөс хэрхэн анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх талаар НДҮЗ энэ удаагийн хурлаараа дараахь шийдвэрийг гаргалаа. Засгийн газрын хуралдаанаас элэгний С вирусыг устгадаг таван төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хөнгөлөлт үзүүлэх, санхүүжилтийг Нийгмийн даатгалын сангаас гаргах зохицуулалт хийхээр шийдвэрлэснийг НДҮЗ-ийн хурлын тогтоолоор албажуулж, хэрэгжүүлэх бололцоог бүрдүүллээ. 340-720 мянган төгрөгийн үнэтэй, өөр өөр улсад үйлдвэрлэгдсэн ч үйлчилгээ нь ижилхэн таван төрлийн эмийн нэг хайрцагт 210 мянган төгрөгөөр тооцож хөнгөлөлт олгоно.
Ханиад томууны дэгдэлтийн үед 0-5 насны хүүхдэд эм, эмчилгээний үнийг чөлөөлнө
Өвлийн хүйтрэл эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн дунд ханиад, томууны дэгдэлт идэвхжиж хүүхдийн болон өрхийн эмнэлгүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд эм болон эмчилгээний төлбөрт багагүй мөнгө зарцуулж байгаа нь өрхийн төсөвт хүндрэл учруулж байгаа. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас зарим төрлийн ханиад томууны эм, эмнэлгээр үйлчлүүлсэн эмчилгээний зардлыг санхүүжүүлэхээр 1.5 тэрбум төгрөг зарцуулахыг НДҮЗ-ийн хуралдаанаар зарчмын хувьд дэмжлээ. Эмийн үнийн хөнгөлөлтөд 500 орчим сая төгрөг, хэвтэн эмчлүүлэх зардалд тэрбум орчим төгрөг зарцуулна. Тодруулбал, ханиад томууны эсрэг үйлчилгээтэй 10 гаруй нэр төрлийн эмийн үнийг 100 хувь чөлөөлөх, 0-5 настай хүүхэд ханиад томуугийн улмаас хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд төлбөргүй болгох хэрэгтэй гэж үзсэн. Үүнд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай гэрээтэй хувийн эмнэлгүүд ч хамаарах юм байна. Гэхдээ дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох яам, агентлаг шуурхай ажиллаж эмийн нэрс болон үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн нэрийг тодотгох шаардлага байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран дээрхи ажлыг зохион байгуулна.
Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайлан сонсож, дүнг хэлэлцлээ
Нийгмийн даатгалын Үндэсний Зөвлөл өнөөдөр Нийгмийн даатгалын сангийн 2016 оны тайланг сонсож хэлэлцлээ. Одоогоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 557 тэрбум төгрөгийг есөн хувийн хүүтэйгээр банкинд байршуулсан. Харин Монголбанкнаас тогтоосон бодлогын хүү нь 15 хувь байгаа нь ихээхэн мөнгөний орлогын боломжоо алдаж буй хэрэг гэж салбарын сайд хэллээ. Тиймээс бодлогын хүүнээс 6 хувь доогуур байгаа нь 557 тэрбум төгрөгийн орлогодвол зохих хүүнээс 30 орчим тэрбумыг алдаж байгаа зэргийг харгалзан банкинд харилцах хэлбэрээр байршиж байгаа 80 орчим тэрбум төгрөг, хадгаламж хэлбэрээр байршиж буй 557 тэрбум төгрөгийг нийлүүлээд банкуудад дахин байршуулахдаа хэд хэдэн шаардлага тавихаар шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, Монголбанкны бодлогын хүүнээс доошгүй буюу 15 хувиас багагүй хүүтэй. Хоёрдугаарт, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор тэтгэвэр тавьж байгаа, тэтгэврийн зээл олгож байгаа банкуудтай харилцан тохиролцох замаар буюу маржинаа тохирох нөхцөлөөр байршуулах санал тавьсан. Үүний мөрөөр Төрийн банк, ХААН банкнаас саналаа ирүүлээд байгаа аж. Цаашид бусад банкууд ирүүлж, дээрх ажил хэрэгжсэнээр тэтгэврийн зээлийн хүү буурна гэж Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам үзэж байна.


“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
