2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БНИУ-ын Ром хотноо “Монголиа” сэдэвт фото зургийн үзэсгэлэн болон тус фото зургыг эмхэтгэсэн шинэ номын нээлтийн үйл ажиллагаа болов. Италийн зохиолч, яруу найрагч Паоло Соллоцо Монгол Улсын баруун таван аймгаар аялахдаа монголын онгон дагшин байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал, хүмүүсийн амьдрал амьжиргааны онцлогийг харуулсан фото зурагнуудыг хальсандаа буулгаж чадсан байна. Паоло Соллоцо хэлэхдээ: Монгол Улсад анх удаа зочлохдоо баруун аймгуудаар нь явж үзлээ. Монгол орон бол гайхалтай байгальтай, нам гүм орчинд гол горхи, шувуудын чимээнд, том зэлүүд, онгон дагшин байгальд зураг авах гайхамшигтай байсан. Бороо, цас, мод, уул толгод, гол горхи, ан амьтан түүнчлэн жирийн малчин, хоньчин, морьтонгуудын зургийг авах нь миний хувьд маш сонирхолтой байлаа. Энэ бүхнээ дэлгэн харуулахын тулд Монгол нэртэй фото зургийн үзэсгэлэнгээ нээж байна, түүнчлэн энэ бүх зурагнуудаараа гаргасан шинэ номынхоо нээлтийг хийж байна. Надад монголын гайхамшигийг харуулсан олон сайхан зураг байгаа” хэмээв. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНИУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх С.Даваадаш, 2-р нарийн бичгийн дарга Ш.Амгаабазар, 3-р нарийн бичгийн дарга Ж.Батхишиг нар оролцов. Зөвлөх С.Даваадаш нээлтийн үйл ажиллагаанд үг хэллээ. Тэрбээр: -“Монгол Улсын байгалийн гоо үзэсгэлэнг илтгэн харуулсан ийм сайхан зургийн үзэсгэлэн болон тухайн зурагнуудаараа ном хэвлүүлэн гаргасан зохиолч, яруу найрагч Паоло Соллоцо-д баярлалаа. Монгол Улс, тэр дундаа баруун таван аймаг бол уулсын нутаг гэгддэг. Монгол Улс бол байгаль цаг уурын нөхцөл байдал нь онцгой, уул толгод, мод, гол горхи элбэг, хэний ч гар хүрээгүй онгон дагшин зэлүүд тал ихтэй сайхан нутаг юм. Энэ бүхнийг Паоло Соллоцо өөрийнхөө мэдрэмжээр олж харан олон сайхан зурагтай ирсэн байна. Таны энэ бүтээлүүд олон Италчуудад монголын тухай эерэг сайхан мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Фото зургийн үзэсгэлэн болон шинэ номын нээлтийн үйл ажиллагаанд сэтгүүлч, зураглаач Жианни Пинницотто /Gianni Pinnizzotto/ болон 50 гаруй фото зураг сонирхогчид оролцсон бөгөөд нэг өдрийн турш монголын тухай яриа хөөрөө өрнүүлэв.
БНИУ-ын Ром хотноо “Монгол” фото зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2016 оны 12-р сарын 16 өдөр, 11 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
