УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-16-нд ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийг Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын Төрийн Думын гишүүд болон “Нэгдмэл Орос” намын албаны хүмүүс Шереметьево олон улсын нисэх буудалд угтав. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-нд ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын Дээд зөвлөлийн дарга Б.В.Грызловтай тус намын төв байранд уулзаж, хоёр намын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, 2010 онд байгуулсан МАН, ОХУ-ын “Нэгдмэл Орос” намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зурсан. Харин дараагийн өдөр буюу энэ сарын 15-нд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, парламент дахь “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзлаа. Уулзалтуудын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орны хооронд тогтсон олон жилийн түүхтэй, уламжлалт, найрсаг харилцааны үр ашгийг дээшлүүлж, боломж нөөцөө сайтар ашиглан, илүү өндөр түвшинд хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байв. Түүнчлэн томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг стратегийн төвшний хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орлоо. Энэ талаар та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсч байна хэмээн онцоллоо. УИХ-ын дарга М.Энхболд Ази-Европыг холбосон хамгийн дөт зам манай хоёр улсыг дайран өнгөрч байна. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Зам харилцаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж ажиллавал үр ашигтай байх болно. Хурдны төмөр зам байгуулах, авто тээврийг хөгжүүлэх талаар “Эдийн засгийн коридор” төслийн хүрээнд санал санаачлага гарч байгаад бид баяртай байна. Төслийн хүрээнд энэ зорилтыг хэрэгжүүлэх сургалт судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудал яригдсан. Энэ талаар та бүхний санаа бодлыг сонсох хүсэлтэй байгаа. Дэмжинэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.
Уулзалтуудын үеэр ноён В.А.Васильев, В.В.Володин, В.И.Матвиенко нар эцэг дээдсээс бидэнд өвлүүлэн үлдээсэн найрамдалт, нөхөрсөг харилцааны түвшинг хэвээр хадгалж, цаашид хөгжүүлэх нь бидний зорилго байх ёстой. Энэ үйл хэрэг биднээс, тухайлбал засаг, төрийн эрхийг барьж байгаа “Нэгдмэл Орос” нам, МАН-аас ихээхэн хамаарна гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Евразийн эдийн засгийн комиссын хүрээнд Чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулах асуудлыг бид судалж байна. Түүнчлэн ОХУ руу хийж байсан уламжлалт экспортын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тухайлбал, мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний экспорт тарифын болон бусад асуудлаас болоод багассаныг нэмэгдүүлэх зорилтыг бид тавьж байгаа. Үүнд та бүхний дэмжлэг бас чухал гэв. Төрийн Думын орлогч дарга В.А.Васильевтай хийсэн уулзалтын үеэр “Нэгдмэл Орос” намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч С.В.Железняк намынхаа төлөөлөгчдийг ирэх онд Монгол Улсад айлчлуулахаар болсноо хэлээд “Эдийн засгийн коридор” төслийн судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хүсэлтийг дэмжихээр болсноо мэдэгдэв. УИХ-ын дарга М.Энхболд түүнд талархал илэрхийлээд энэ асуудлыг ОХУ-ын Эдийн засгийн яамаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Тэрбээр Монгол Улсад тохиолдоод буй эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад бага хүүтэй, урт хугацаатай, санхүүжилтийг дэмжсэн хөнгөлөлттэй зээл олгох талаар анхаарал тавих хүсэлтийг Төрийн Дум, Холбооны зөвлөлийн удирдлагуудад хандан тавив. Мөн ойрын үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатыг ОХУ-д албан ёсны айлчлал хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын ОХУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
