Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.12.19/ Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж буй “Үдийн цай” хөтөлбөрийн талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнуудаас тайлбар авах танилцуулга зохион байгууллаа.
Танилцуулгад Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн Н.Цэрэнбат, М.Оюунчимэг, М.Билэгт, А.Сүхбат, Ё.Баатарбилэг нар оролцов.
Танилцуулгыг нээж Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл үг хэлэхдээ “Өргөдлийн байнгын хорооны энэ удаагийн ээлжит танилцуулгаар “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн өргөдөл, уг хөтөлбөрийг чанарыг сайжруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж тайлбар авахаар холбогдох албан тушаалтнуудыг ирүүлсэн байгаа” гэв.
Өргөдлийн байнгын хорооны энэ удаагийн танилцуулгаар,
-Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гал тогоог зориулалтын болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх,
-Тогоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орон тоог шийдвэрлэх,
-“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой сургуулиудыг шууд аж ахуйн нэгжтэй гэрээ хийдэг болгох,
-Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын зориулалтын гал тогоо, тоног төхөөрөмжтэй цайны газрыг сургуулийн өмчлөлд шилжүүлэх,
-Сурагчдын үдийн цайг эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр бэлтгүүлэх,
-“Үдийн цай” хөтөлбөрийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхийг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.
.jpg)
Дараа нь өргөдөл гаргасан иргэн Д.Пүрэв-Очир, Б.Алтанцэцэг нар товч үг хэллээ. Тэд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг хууль бус явуулж, бизнес болгож буйг зогсоож, сурагчдад үдийн цайнд эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүйтэн ус, ундаа өгдөг зөрчлийг арилгах арга хэмжээ авна уу” гэсэн.
Үүний дараа Өргөдлийн байнгын хорооны гишүүд албан тушаалтнуудаас асуулт асууж, тайлбар авлаа.
Байнгын хорооны гишүүн Н.Цэрэнбат “Сурагчдад өгдөг үдийн цай хот, хөдөөгүй эцэг эхчүүдийн анхаарлыг татаж буй асуудал. Өмнө нь сургуулиуд бие даан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаад бүтээгдэхүүн нийлүүлж авдаг байсныг болиулаад Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцдаг болсноос хойш ямар ахиц, дэвшил гарсан бэ” гэж асуулаа. Энэ асуултад Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан хариулсан. Тэрбээр “Сургуулийн захирлуудыг аж ахуйн асуудлаас хөндийрүүлж, сургалтдаа анхаарах зорилгоор тендерийг Өмчийн харилцааны газар хариуцахаар асуудал яригдсаны дагуу хариуцдаг болсон” гэх тайлбар өглөө.
Дараа нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар саналаа хэлсэн.
.jpg)
.jpg)
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлсэн үгэнэдээ “Бодит байдлыг нийслэлийн тавдугаар сургуульд очиж үзсэн. Бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийг Нийслэлийн өмчийн харилцааны газар хариуцах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Хүнсний бүтээгдэхүүнээс болж хүүхэд хордлоо гэх мэт асуудал гарахад сургуулиуд хариуцлага үүрдэг. Тиймээс сургуульд нь аж ахуйн нэгжтэй гэрээ хийх эрхийг өгөх нь зөв” гэлээ.
.jpg)
Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл сургуулиуд очиж ажилласан гишүүдтэйгээ санал нэг байгаагаа илэрхийллээ. Учир нь Нийслэлийн өмчийн харилцааны газар бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, сургууль түрээслэгч, Өмчийн харилцааны газар гэсэн гурван талт гэрээ байгуулсан ч эдгээр байгууллагуудын уялдаа холбоо сул, захиалагч болох Өмчийн харилцааны газрын хяналт бодит байдалд байхгүй, бүтээгдэхүүний чанарт явцад нь анхаардаггүй, сургуулиуд дан бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчээс авдаг нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй зэрэг сөрөг талтай болохоор сургуулиудад тендерийн эрхийг буцааж өгөхийг дэмжиж буйгаа хэлсэн.
Танилцуулгын төгсгөлд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сургуулиуд аж ахуйн нэгжтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг шууд хийдэг болох санал гаргаж, уг саналаа Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
