Одоогоос хоёр жилийн өмнө “Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцсон таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн гэгч залуугийн эгэл амьдралын өнөөгийн дүр зургийг харуулсан яриа нийтэд хүрч, олны дунд “Сайн аав” хэмээн нэрлэгдсэн.
Тэгвэл “Сайн аав” маань зуурдаар бурханы оронд одож, гэр бүлдээ нөхөж баршгүй орон зайг үлдээсэн юм.
Тухайн үед цахим ертөнцөөр маш олон хүн эмгэнэл илэрхийлж, өөрдийнхөө чадах зүйлээр ар гэрийнхэнд туслаж байсан.
Тэдний нэг нь “Шинэ Толгойт” төслийн хамт олон байсан юм. Тодруулбал, тэд талийгаачийн гэр бүлд эхний ээлжийн ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр бэлэглэх мэдээг дуулгаж байсан юм.
Тухайн үед олон нийтийн дунд байр бэлэглэх болсон тухайд эргэлзээ багагүй үүсч байсан.
Тэгвэл тус төслийг хэрэгжүүлж байгаа “Стандарт Проперти групп”-ийн хамт олон талийгаачийн гэргий Д.Амаржаргал болон таван хүүхдийг нь өчигдөр хүлээн авч, хоёр өрөө байрны түлхүүрийг нь албан ёсоор гардуулж өгсөн юм.
Биднийг очиход алд цэнхэр хадаг, шинэ байрны түлхүүрээ гардаж авсан “Сайн аав”-ын эхнэр, таван хүүхэд нь “22 ширхэг сонингийн хариу ийм том ирнэ гэж бодсонгүй” хэмээн баярын нулимстай зогссон бөгөөд шинэ оноос өмнө дулаан байранд нүүж орж байгаадаа баярлан, “Стандарт Проперти групп”-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж байсан юм.
Харин биднийг гарахад хүүхдүүд нь “Ээжээ одоо хурдан гэрээсээ гацуураа авч ирж засъя аа” гээд ээжийгээ тойрон гүйлдэж байгаа харагдсан бөгөөд ээж нь “Одоо энэ том байранд манай гацуур жижигдэх байхдаа” хэмээн аз жаргалтайгаар инээлдэж байсан юм.
“Мундаг аав”-ын эхнэр Д.Амаржаргал:
-Байрныхаа түлхүүрийг гардаж авлаа сэтгэгдэл хэр байна?
-Сэтгэгдэл үнэхээр сайхан байна. 22 ширхэг сонингийн хариу ийм том ирнэ гэж бодсонгүй. Ханийгаа тэнгэрт үдчихээд энэ мэдээг сонсоод анх итгээгүй. Дараа байрныхаа батламжаа гардаж аваад итгэсэн. Тэрнээс хойш итгэл дүүрэн нүдээр хүүхдүүдээ харж байсан. Энэ өдрийг маш их хүлээсэн. Хүүхдүүд маань дандаа байрандаа орохоороо тэгнэ, байрандаа орохоороо ингэнэ гэж ярьдаг байсан. Хүххдүүдийн маань мөрөөдөл биелж байгаад маш их баяртай байна. “Стандарт Проперти групп”-ийн хамт олонд дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна. Гэртээ банштай цай хийгээд анх нэвтрүүлэгт орж байсан. Одоо яг тэрэндээ шинэ байрандаа банштай цайгаа хийгээд л бүгдийг нь хүлээж авна даа.
-Хэзээ байрандаа орох вэ?
-Бид нарын хүсэл матрас тавиад ч хамаагүй өнөөдөр орчихмоор байна. Гэхдээ гэр хорооллоос байр руу нүүх бас жаахан төвөгтэй. Ямар байсан сайн өдөр харж байгаад ойрын хугацаанд л орно доо.
“Стандарт Проперти групп”-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн:
-“Мундаг аав”-ын эхнэр, таван хүүхдэд өнөөдөр амласан ёсоороо байрныхан түлхүүрийг гардуулж өглөө сэтгэгдэл маш их өндөр байна. Анх “Хэн нэгэн” хөрөг нэвтрүүлгийг үзэж байхдаа 22 сонин барьчихаад гэртээ харьж чадахгүй байгаа охиныг харчихаад байгаа бүх мөнгөөрөө сонинг нь худалдаж аваад охиныг гэрт нь хүргэж өгч байгааг хараад энэ хүн хэзээ нэгэн цагт энэ сайн үйлийнхээ үр шимийг хүртэнэ гэж бодож байсан. Тэгэхээр энэ байр тэр хүний тэр сайхан сэтгэлийн хариу гэж бодож байна. Энэ байр бол манай хамт олны хөдөлмөрийн үр шим. Их олон хүний сэтгэл шингэсэн байрны түлхүүрийг гардуулж өгсөндөө баяртай байна.
Т.Гэрэл








“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
